Газрын харилцааны үйл ажиллагааг ил тод нээлттэйгээр сурталчлах, таниулах зорилгоор 2018 оны 03 дугаар сарын 28-ний өдөр аймгийн Онцгой байдлын газарт Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа. Тус өдөрлөгт аймгийн онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүн хамрагдаж 2018 оны ГЗБ-ын төлөвлөгөө болон иргэнд өмчлүүлэх газрын төлөвлөгөөг танилцуулж, шинээр газар өмчлөх иргэдийн өргөдлийг хүлээн авч, зөвлөгөө өгч, гарын авлага тараалаа.