Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 399 дугаар тогтоолыг хэрэгжүүлэн 03 дугаар сарын 29-ны өдөр гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион байгууллаа, энэ үеэр аймгийн Засаг даргын нэрэмжит гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг орон нутгийн гамшгаас хамгаалах 12 албад 22 мэргэжлийн ангийн бэлтгэл бэлэн байдлыг үзэж шалгаллаа. Сургууль дадлагад аймгийн хэмжээнд 72 цугларах талбайд 121 аж ахуй нэгж байгууллага, 16543 хүн, 6858 хүүхэд, 2154 машин, техник хэрэгсэл хамрагдсан байна.