Мэдээ, мэдээлэл

ДУНДГОВЬ АЙМАГ “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН 2 ДАХЬ ШАТНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭЭЛТИЙГ ХИЙЛЭЭ

2018 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар  болон Нэгдсэн эмнэлэг, Уламжлалт анагаах ухааны төв, Зоонозын өвчин судлалын төв, Сайнцагаан сумын эрүүл мэндийн төв, Боржигонмандал, Өлзийтмандал өрхийн эрүүл мэндийн төвүүд, аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс хамтран “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн 2 дахь шатны үйл ажиллагааны нээлтийг хийлээ.  

Нээлтийн үйл ажиллагаагаар Эрүүл мэндийн газраас “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр, хөтөлбөрийн хүрээнд 2017 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үр дүн болон 2018 он-“Элэг бүтэн Монгол”үндэсний хөтөлбөрийн 2 дахь шатны үйл ажиллагаагаар хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдээс “Элэгний В, С вирусийн халдварын урьдчилан сэргийлэлт”, “Элэгний В, С вирусийн илрүүлэг шинжилгээ”, “В гепатитын дархлаажуулалт”, “Элэгний В, С вирусийн эмчилгээ”, “Эрүүл мэндийн даатгал, түүний ач холбогдол” сэдвүүдийн хүрээнд тус тус иргэдэд сурталчилгаа хийж, гарын авлага тараан, 15-39 насны иргэдийг элэгний В, С вирусийн илрүүлэг шинжилгээнд хамруулж ажиллалаа.

Мөн Эрүүл мэндийн газарт ажиллаж байгаа Жайкагийн сайн дурын ажилтан нээлтийн үйл ажиллагаанд оролцогчдод “Бүх биеийн булчингийн дасгал”-ыг зааж, иргэдэд биеийн жингийн индексийг нь тодорхойлон өгч зөвлөгөө өглөө.

Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн төрийн болон төрийн бус 27 байгууллагын ажилчид, албан хаагчид, иргэд нийт 300 гаран хүн оролцсон бөгөөд аймгийн Улаан Загалмайн нийгэмлэгээс “Хүмүүнлэг иргэн-Хөгжлийн ирээдүй, Эрүүл иргэн-Улсын баялаг” уриалгыг гаргалаа.

2017 онд “ЭлэгбүтэнМонгол” үндэсний хөтөлбөрийн1-р шатны үйл ажиллагааны хүрээнд зорилтот 40-65 насны даатгуулагч7429 иргэнийг элэгний В, С вирусийн илрүүлэг шинжилгээнд хамруулсны дээр 40,45, 50, 55, 65 насны 1231 иргэнийг “Багц” урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулж ажилласан.

2018 онд “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн 2 дахь шатны үйл ажиллагаагаар 15-39 насны иргэдийг элэгний В, С вирусийн илрүүлэг шинжилгээнд хамруулах юм. 

 

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО