Аймгийн 3000 уртын дууч, морин хуурчдын наадмын бэлтгэл ажлын хүрээнд ЕБС, СӨБ-ын хөгжмийн багш, ажилтан нарт морин хуур, уртын дуу, бишгүүр, найрал дуу заах арга зүйн мэдлэг чадвар олгох 5 хоногийн сургалтыг БСУГ, ТХДЖТ, ТТХТ хамтран амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтад 15 сумын 19 сургууль, 21 цэцэрлэг, аймгийн төв номын сангийн нийт 50 хөгжмийн багш, ажилтанг хамруулан, МУГЖ Ж.Дүнжмаа, М.Наранбаатар, Х.Цогзолмаа, А.Давааням, Д.Сүрэнжаргал, Ц.Мөнх-эрдэнэ, Э.Мөнхбаяр нар сургагч багшаар ажиллалаа.
Сургууль цэцэрлэгийн хөгжмийн багш, ажилтан нар сургалтаар сурч мэдсэн зүйлээрээ тайлан тоглолт хийж, сургагч багшийн сертификатаа гардан авлаа.
Мэдээлэл хийсэн:
БСУГ-ын хөгжмийн боловсрол, соёл, урлаг хариуцсан мэргэжилтэн Х.Цогзолмаа