Тагнуулын хэлтэс болон аймгийн “Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах салбар зөвлөл”-өөс 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр “Барилга байгууламжийг тэсэрч, дэлбэрэх хэрэгслээр заналхийлсэн үед террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаа”-г явуулах үзүүлбэр дадлага, сургалтыг зохион байгуулж, энэхүү үйл ажиллагаанд Эрүүл мэндийн газраас эмнэлгийн түргэн тусламжийн багийг ажиллуулж, дадлага сургалтын үйл ажиллагаанд чиг үүргийн дагуу эмнэлгийн яаралтай тусламжийг шуурхай цаг алдалгүй үзүүлж оролцлоо.