АШУҮИС-н дотрын тэнхмийн багш АУ-ны доктор, дэд профессор, МУ-ын гавъяат эмч, зөвлөх зэргийн эмч Ө.Цолмон, АУС-ийн Дотрын анагаахын I тэнхмийн ахлах багш, АУ-ны магистр, тэргүүлэх зэргийн эмч Ц.Найдансүрэн, Н.Баясгалан, Дотрын анагаахын II тэнхмийн багш, АУ-ны магистр Баярсайхан, АУС-ийн Дотрын анагаахын III тэнхимийн багш АУ-ны доктор, дэд профессор, зөвлөх зэргийн эмч С.Сайнбилэг нар урилгаар ирж “Эмнэлзүйн тулгамдсан асуудал” сэдэвт багц цагийн сургалтыг 2018 оны 5-р сарын 5-ны өдөр зохион байгууллаа. Сургалтанд Аймгийн нэгдсэн эмнэлэг болон сум өрхийн ЭМТөвийн нийт 32 эмч хамрагдлаа.