Эрүүл мэндийн газар, Глобаль удирдагч дээд сургуулийн Сувилахуйн сургуультай хамтран сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн мэдлэг мэргэжил, боловсролыг дээшлүүлэх зорилгоор сувилахуйн баклаврын ангийг нээж үйл ажиллагааг нь эхлүүллээ. Сургалтанд төв хөдөөгийн 17 сувилагч хамрагдаж аймгийн төвд хичээлийг явуулах бөгөөд тус сургуулийн багш нар ирж сургалтыг заах юм.