Мэдээ, мэдээлэл

Ундны усыг зөөх, хадгалах сав ямар байвал тохиромжтой вэ?

Савны материал хүнсэнд хоргүй шинж чанартай байх.
Мэдрэхүйн үзүүлэлтэд нөлөөлөхгүй /эвгүй үнэргүй усанд амт оруулахгүй г.м/
Савны материалын бүрэлдэхүүн хэсгүүд хүнсэнд шилжиж ордоггүй, орсон тохиолдолд тогтоосон норм хэмжээнээс давахгүй байх.
Хүнсний зориулалтаар хуванцар сав хэрэглэх тохиолдолд ёроолдоо тэмдэглэгээтэй байх. Хуванцар үйлдвэрлэгчдийн холбооноос хуванцар савны доторх найрлагаас хамааран 1-7 ангилсан. Тэмдэглэгээ нь цувраа гурван гурвалжин хэлбэртэй дүрс, дотор болон хажуу талд 1-7 гэсэн тоо мөн РЕТЕ, НDPE, LDPE, PP, PVC, PS, OTHER үсэг байдаг. Тоогоор 1 үсгээр РР, 5 буюу РЕТ гэж бичсэн хуванцар савнууд нь ундны усны зориулалтаар хэрэглэхэд тохиромжтой. 2, 3, 4, 6, 7 гэсэн тэмдэглэгээтэй сав нь ундны усанд тохиромжгүй.
Ус зөөх, хадгалах сав нь тагтай байх.
Том хэмжээтэй ус хадгалах сав байвал ёроолдоо ус авах буюу үлдэгдэл ус юүлэх цорготой байх. Хэрэв цоргогүй бол ус хутгах шанага тусдаа шанагыг бохирдохоос сэргийлэн өлгөж хадгалах.
Дотор талыг цэвэрлэхэд хялбар том амсартай байх.

Усны савыг бохирдохгүй газар хадгалж, цэвэрлэж байх нь зүйтэй

Ундны усаа зөөж хэрэглэдэг хэрэглэгчийн түвшинд зориулалтын бус сав хэрэглэдэг, угаалга, цэвэрлэгээ халдваргүйтгэл хангалтгүй, нарны гэрэл тусах, бохирдол үүсэх газар байрлуулдаг зэргээс шалтгаалан бохирдол үүсэх эрсдэлтэй тул ундны усны зориулалтын сав хэрэглэж, угаалга цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг тогтмол хийж, гэрийн нөхцөлд бохирдохгүй газар байрлуулж хэрэглэх шаардлагатай.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО