Аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ Төрийн ордонд болж буй Өвөлжилтийн бэлтгэлийг хангах, өвөл, хаврын улиралд цаг агаарын хүндрэл гарсан үед хохиролгүй даван туулах арга хэмжээний төлөвлөгөөг хэрхэн уялдуулах, хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэх зевлөгөөнд оролцож байна. Уг зөвлөгөөнд аймгийнхаа зуншлагын байдалд үндэслэн 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах талаар зохион байгуулж буй ажлын мэдээлэл, өвөл, хаврын цаг агаарын хүндрэл, болзошгүй гамшиг тохиолдохоос урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө зэргийг танилцуулах юм.