“Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд Эрүүл мэндийн газраас Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний төвтэй хамтран “Нийгмийн эрүүл мэндийн судалгааны арга зүй” сургалтыг 2018 оны 5 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд аймгийн төвд зохион байгууллаа.
Сургалтын сургагч багшаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны дарга, АУ-ны доктор О.Нандин-Эрдэнэ болон Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Эпидемиологи Биостатистикийн тэнхмийн багш, Математикийн шинжлэх ухааны магистр Б.Билэгт нар ажиллалаа.
Сургалтанд эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцан ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүд нийт 50 эмнэлгийн мэргэжилтэн хамрагдлаа.