Дундговь аймгийн Гурвансайхан, Өлзийт, Сайнцагаан сумдад малын гоц халдварт шүлхий өвчин гарснаас хойш аймгийн онцгой комисс 5 дахь удаагаа хуралдлаа. Энэ удаагийн хурлаар Аймгийн онцгой комиссын дарга О.Бат-Эрдэнэ шүлхийн эсрэг вакцинжуулалыг эрчимжүүлэх, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд өвс тэжээлийн нөөц бүрдүүлэхэд онцгой анхаарахыг тус тус онцлон хэлэлцэж холбогдох удирдах ажилтанд үүрэг чиглэл өглөө.