Мэдээ, мэдээлэл

“ЖАЙКА” ОУБ-ЫН МОНГОЛ УЛС ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАРТАЙ ХАМТРАН “НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД, СЭРГЭЭН ЗАСАХЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ” СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Эрүүл мэндийн газраас Жайкагийн Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газарт хүсэлт тавьсны дагуу 2018 оны 05 дугаар сарын 29-ны өдөр тус төлөөлөгчийн газартай хамтран “Нийгмийн эрүүл мэнд, сэргээн засахын тусламж үйлчилгээ” сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтанд Жайкагийн Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми, Жайкагийн эрүүл мэндийн сайн дурын ажилтнууд хариуцсан ажилтан Комикова Норика, сайн дурын ажилтнуудын аюулгүй байдал хариуцсан ажилтан П.Алтансүх нар ирж оролцсон ба сургалтыг аймгийн Эрүүл мэндийн газарт ажиллаж байгаа Жайкагийн сайн дурын ажилтан, нийгмийн эрүүл мэндийн сувилагч Амемия Юрико болон Шастны нэрэмжит Улсын клиникийн гуравдугаар төв эмнэлэгт ажиллаж байгаа сайн дурын ажилтан хөдөлгөөн засалч Такеүчи Хироки, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газарт ажиллаж байгаа сайн дурын ажилтан, хоол зүйч Ёнеуама Ику, Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байгаа сайн дурын ажилтан, хөдөлгөөн засалч Ёшино Микико нар хамтран явууллаа.
Сургалт нь Японы сургалтын аргад тулгуурласан хэлбэрээр сэргээн засах тусламж үйлчилгээ тэр дундаа харвалтын дараах сэргээн засах тусламж үйлчилгээ, харвалтын дараах саа саажилттай өвчинд хийгдэх дасгал, хөдөлгөөнүүд болон манай аймгийн хүн амын халдварт бус өвчний томоохон шалтгаан болсон таргалалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг иргэдэд үр дүнтэй хүргэх арга замууд чиглэлээр онолын болоод бодит байдалд ажиллах үзүүлбэрт дадлага сургалтын хэлбэрээр явагдлаа.
Сургалтанд мэдрэлийн эмч, сувилагч, сэргээн засах, хөдөлгөөн засалч нар болон нийгмийн эрүүл мэндийн ажилтан, дотрын эмч, сувилагч нар нийт 75 эмнэлгийн мэргэжилтэн хамрагдлаа.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО