Энэ өдрийн хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газар болон Эрүүл мэндийн газраас “ТАМХИ ЗҮРХЭНД ХОРТОЙ-ТАМХИЙГ БИШ ЭРҮҮЛ МЭНДЭЭ СОНГОЁ" нэгдсэн уриан дор “Тамхины ишгүй байгууллага-Тамхигүй Орчин” аяныг зохион байгуулах ажлын удирдамжийг албан байгууллага, аж нэгж болон сумдын ЗДТГ, эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд хүргүүллээ.
Эрүүл мэндийн газар 2018 оны 05 дугаар сарын 31-ны өдөр аймгийн төвийн Сайнцгаан сумын эрүүл мэндийн төв болон Боржигонмандал, Өлзийтмандал өрхийн эрүүл мэндийн төвүүдээр үйлчлүүлж байгаа иргэдэд тамхины хор уршиг болоод тамхидалтаас шалтгаалсан өвлөлүүд, тэдгээрийн хүндрэлийн талаар тус тус мэдээлэл өгч, “Тамхи зүрхэнд хортой” 3 төрлийн 50 ширхэг зурагт хуудсыг эмнэлэг, эрүүл мэндийн төв болон иргэд олноор үйлчлүүлдэг томоохон худалдааны төв, хүнсний дэлгүүр, банкуудын мэдээллийн самбар, гадна нааж байршууллаа. Мөн “Тамхинаас гарах арга замууд” гарын авлагыг иргэдэд сурталчилан тараалаа.
...