"Дэлхийн тамхигүй өдөр"-ийг жил бүрийн 5-р сарын 31-нд тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ онд д Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн орнууд “ТАМХИ ЗҮРХЭНД ХОРТОЙ-ТАМХИЙГ БИШ ЭРҮҮЛ МЭНДЭЭ СОНГОЁ" гэсэн нэгдсэн уриан дор зохион байгуулж байна.
Монгол улс тамхины хэрэглээ өндөртэй орны тоонд орж, сүүлийн 10 жилд тамхинаас үүдэлтэй зүрх судасны эмгэгээр нас барах явдал 2 дахин нэмэгдэж 3 хүн тутмын 1 нь зүрх судасны эмгэгээр нас барж байна. Мөн улсын хэмжээнд 2014 онд хийгдсэн залуучуудын тамхины судалгаагаар тамхи таталтын тархалтын байдал 14,3%, үүнээс эрэгтэй сурагчдын /20,3%/ эзлэх хувь нь эмэгтэй сурагчдаас /8,3%/ даруй 2 дахин их байна.
...