Мэдээ, мэдээлэл

БАГШ НАРЫН 69 ДУГААР БАГА ХУРАЛ БОЛЛОО

Өнгөрсөн хичээлийн жилд дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтийн үр дүн, ололт, амжилт сургамжаа дүгнэн шинэ хичээлийн жилийн босгон дээр 2017-2018 оны хичээлийн жилийн зорилтоо хэлэлцэн батлахаар багш нарын 69 дугаар бага хурлыг Боловсрол соёл урлагийн газраас зохион байгууллаа. Өнгөрсөн 2016-2017 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 19 сургуулийн 332 бүлэгт нийт 8060 суралцагч,514 багш, 21 цэцэрлэгийн 110 бүлэгт 3186 хүүхэд хамрагдан сурч, хөгжиж, 103 багш сургалтын үйл ажиллагааг амжилттай зохион байгуулжээ.Мөн ЕБС-ын 18 дотуур байранд 821 суралцагч амьдарч, сургуулийн ээлжийн коэффициент 1.2, багшлах боловсон хүчний хангалт 96,9 хувьтай байжээ. Уг бага хурлыг нээж БСУГ-ын дарга Ц.Бумангэрэл үг хэлж илтгэл тавьлаа. Тэрээр 201-2017 оны хичээлийн жилд МУЗГ-ын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны шинэ хөтөлбөр батлагдаж боловсрол, соёл, урлагийн салбарт дэвшүүлсэн 29 зорилтыг үйл ажиллагаандаа төлөвлөн хэрэгжүүлж, бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх гарааны жил байснаараа онцлог байсныг дурьдаад Монгол улсын боловсролын тогтолцоог олон улсын чиг хандлагатай уяалдуулах, судалгаанд суурилсан боловсролын чанартай үйлчилгээг хүүхэд бүхэнд тэгш хүртээх, бүтээлч, өрсөлдөх чадвартай, эх оронч, иргэнийг төлөвшүүлэх нь эрхэм сурган хүмүүжүүлэгч бидний гол үүрэг болж байна гэж онцоллоо. Бага хуралд аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ оролцож мэндчилгээ дэвшүүлсний зэрэгцээ хуралд оролцогчдоос тус салбарт тулгамдаж буй асуудал, хэрхэн шийдвэрлэх боломж нөхцөл байгаа хийгээд БСШУСЯаманд тавьсан сургууль, цэцэрлэгийн барилга, засвар үйлчилгээний хөрөнгө мөнгөний асуудлыг уламжилсан талаар ярилцлага хийлээ.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО