ДЭМБ-аас жил бүрийн 6 сарын 14-ний өдрийг Цусны донорын Дэлхийн өдөр болгон 2004 оноос эхлэн тэмдэглэх болсон билээ. Бусдын амь насыг аврахын төлөө цусаа бэлэглэдэг ачтан доноруудын ариун үйлсийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх зорилготой уг өдрийг Монгол Улс 15 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ жилийн Цусны донорын Дэлхийн өдрийг ЭМГ, НЭ, Цусны салбар төв, Дундговь аймгийн улаан Загалмайн хороо хамтран “Бусдын төлөө цусаа өгч, амьдрал бэлэглэе“ уриан дор зохион байгуулж, доноруудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Цусны Донорын өдрийг угтаж доноруудын дунд гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулсан бөгөөдтүрүүлсэн баг тамирчдыг өргөмжлөл мөнгөн шагналаар шагналаа. “Манлайлагч донор”-оор донор С. Мөнхсайхан тодорсон бол “Донор дэмжигч байгууллага” –аар Мэдээлэл цахилгаан холбооны газар шалгарсан байна. 10 буюу түүнээс дээш удаа цусаа өгсөн доноруудыг урамшуулан “Хүндэт донор” цол тэмдэгээр 4 донор, мөнгөн шагналаар 27 донорыг шагнаж урамшууллаа. , Мөн мөнгөн шагналаар Мөн цусаа 10 буюу түүнээс дээш өгсөн доноруудыг шагнан урамшуулж алдаршууллаа.
Энэ удаагийн үйл ажиллагааг “Номгон рашаан” ХХК, “Бөхт” худалдааны төв, Жавхлан супермаркет, Дэлгэрхангай плаза, Цоглог плаза, “Шорной” худалдааны төв, МНЧ эмийн сан зэрэг байгуулагууд ивээн тэтгэж ажиллалаа.
Бусдад цусаа өгч амьдрал бэлэглэдэг энх цагийн эрэлхэг баатрууддаа эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
...