Өмнөд бүсийн Онцгой байдлын байгууллагын удирдах бүрэлдэхүүний “Команд штаб”-н дадлага, сургууль, дуудлага хүлээн авагч, жолооч-холбоочдын сургалтыг Өмнөд бүсийн төв Өмнөговь аймагт зохион байгууллагдлаа.
Команд штабын сургуульд Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын нийт 50 гаруй офицер хамрагдсан юм.
“Гамшгийн нөхцөл байдал үүссэн үеийн бүсийн төвийн удирдлага, зохицуулалт, хариу арга хэмжээ, харилцан ажиллагаа” сэдэвт Өмнөд бүсийн команд штабын сургуулийн бие бялдар, сэтгэлзүйн бэлэн байдлын сорил зэрэг гурван үе шаттайгаар зохион байгууллаж өндөрлөлөө.
Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн удирдагчаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр ажилласан бөгөөд команд штабын сургуулийг дүүрэн хангалттай дүгнэлээ.