Аймгийн Засаг даргын 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр захирамжаар энэ жилийг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан билээ.
Энэхүү жилийн ажлын хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газраас аймгийн Баянжаргалан сумыннутагт уул, уурхайн үйлажиллагааэрхлэн явуулж буй "Биг Могул Коулэнд Энержи" ХХК-ны хандиваар аймгийн төвийн "Боржигонмандал", "Өлзийтмандал" өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тус тус түргэн тусламжийн автомашиныг шийдвэрлэн, 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр "Приусс-20" загварын суудлын автомашиныг гардуулан өглөө.
Аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ болонорон нутгийн удирдлагууд, "Биг Могул Коул энд Энержи" ХХК-ны захирал С.Жанцан, тус ХХК-ны хамт олонд аймгийн нийт иргэд, эрүүл мэндийн салбарын ажилчдын өмнөөс талархал илэрхийлж, та бүхний амьдралд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.