Дундговь аймгийн Засаг даргын 2020 он хүртэлх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй аймаг болох” ажлын хүрээнд болон “Хөгжлийн бэрхшээлэй хүний эрхийн тухай хууль”-ийн хүрээнд дохионы хэлний анхан шатны сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтыг Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Монголын үйлдвэр эрхлэгч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо хамтран зохион байгуулж буй аж. Сургалтад төрийн 24 байгууллагын 29 олон нийтийн болон угтах үйлчилгээний ажилтанг хамруулжээ. Төрийн байгууллагын албан хаагчид тус сургатад сууснаар сонсголын бэрхшээлтэй иргэдтэй харилцах, тэдний эрхийн тэгш байдлыг хангах боломжийг бүрдүүлж байгаа юм.
Дохионы хэлний анхан шатны сургалт энэ сарын 20-22-ны өдрүүдэд үргэлжилнэ.