Ягаан овогтой Алтанхундага нь 1974-1984 онуудад Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 10 жилийн сургуулийг төгсч, 1984-1988 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн хуягт танкийн ашиглалтын инженерийн ангийг хуягт танкийн ашиглалтын инженер мэргэжилээр, 2006-2007 онд Удирдлагын Академийн Төрийн удирдлагын сургуулийг “Төрийн удирдлагын менежер”-ээр тус тус төгсөн ажлын гараагаа эхлүүлж байлаа. Я.Алтанхундага нь 1988-1993 онд Өмнөговь аймаг дахь АА-ийн 167 дугаар ангид салааны захирагч, рот, батальоны техникийн орлогчоор, 1993-1999 онд Булган аймгийн Тэшиг суман дахь Хилийн цэргийн 0286 дугаар ангид заставын орлогч, заставын даргаар, 1999 оноос Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Цэрэг иргэний хамгаалалтын штабт иргэний хамгаалалтын сургалт бэлэн байдал хариуцсан офицер, 2003 оны 07 дугаар сараас Байгалийн гамшгаас аврах салбарын даргын ажлыг хавсран ажиллаж байгаад 2004 оны 04 дүгээр сараас Гамшгаас хамгаалах штабын орлогч, төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтнээр, 2005 оноос тус хэлтсийн орлогч, төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтнээр, 2006 оны 03 дугаар сараас газрын орлогч, ажлын албаны даргаар тус тус дэвшин томилогдон ажилласан бөгөөд 2012 оны 12 дугаар сараас Дундговь аймгийн Онцгой байдлын хэлтсийн даргаар томилогдож Онцгой байдлын газар болтол нь өргөжүүлэн ажиллаж хийж бүтээснээ төрдөө үнэлүүлэн их хөдөлмөрийн үр шимээ хүртэн өнөөдөр Дундговь аймгаас гавьяаныхаа амралтад гарч байна.
Ихийг хийж бүтээн хойч үедээ үлгэр дуурайлал үзүүлж ажилласан танд Цаашдын ажилд нь амжилт бүтээлийн дээдийг, амьдрал болоод гэр бүлд нь эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
ДУНДГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР