Мэдээ, мэдээлэл

“ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ЧИГЛЭЛ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Засгийн газрын 2017 оны 112 дугаар тогтоолоор батлагдсан “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хоёр дахь шатны үйл ажиллагааны хүрээнд аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн даатгалын тасаг хамтран 15 сумын Засаг дарга болон анхан шатны сум, өрхийн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн дарга, лаборант нарт хэрэгжүүлэх ажиллагааны чиглэл олгох сургалтыг 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулж явууллаа.
“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн 1 дүгээр шатны үйл ажиллагаагаар 2017 онд зорилтот 40-65 насны даатгуулагч иргэдийг элэгний В, С вирусийн илрүүлэг шинжилгээнд хамруулж ажилласан бөгөөд аймгийн хэмжээнд нийт даатгуулагч зорилтот иргэдийн 91,5% хамрагдсан.
Энэ онд тус хөтөлбөрийн 2 дахь шатны үйл ажиллагаагаар 15-39 насны зорилтот иргэд болох /1979.01.01-2003.12.31/ хооронд төрсөн иргэдийг харъяа өрх, сумын эрүүл мэндийн төвд элэгний В, С вирусийн илрүүлэг шинжилгээнд хамруулна.
Мөн хөтөлбөрийн хүрээнд 2020 он хүртэл хугацаанд тухай жилдээ 40,45, 50, 55, 60, 65 настай даатгуулагч иргэд “багц” урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг оношлогоо, шинжилгээнд эрүүл мэндийн даатгалаараа үнэгүй хамрагдах юм.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО