Сайхан-овоо суманд мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан аймгийн онцгой комиссоос томилогдсон ажлын хэсэг газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцан өвчний голомтод үүрэг гүйцэтгэж буй алба хаагч, ард иргэдтэй уулзан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар заавар зөвлөмж өгч ажиллаа. Мөн хил залгаа сумдын онцгой комиссыг хуралдуулж өвчнөөс урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээг авч ажиллах заавар зөвлөмжийг өглөө. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар үүрэг чиглэл өглөө.