Мэдээ, мэдээлэл

“ГЭРЭЭТ МАЛЧИН-ӨРХИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТУРШИЛТЫН ТӨСӨЛ” ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар батлагдсан “Гэрээт малчин-Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын төсөл” Дундговь аймагт хэрэгжиж байна. Тус төсөл нь Улсын хэмжээнд анх удаа туршилтаар хийхээр батлагдсан аж.

Энэхүү төсөл нь залуу малчин, цөөн малтай иргэдэд мал маллах арга ажиллагааны болон аж ахуй эрхлэх ур чадвар олгох, малжуулах арга хэмжээг хэрэгжүүлж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой аж. Төслийн хүрээнд аймгийн төвд байгаа цөөн малтай болон малгүй болоод төв рүү орж ирсэн малчдыг малчин ажил олгогчдод зуучлах ажлыг зохион байгуулж байгаа юм.

Тус ажлын хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Говийн бүс арга зүйн төв, МСҮТ хамтран малчин ажил ологогчдод хөдөлмөрийн харилцааны талаар мэдээлэл олгох үүднээс 30 гаруй ажил олгогч болон гэрээт малчдыг хамруулан хоёр өдрийн сургалт зохион байгуулжээ. Мөн сургалтын үеэр ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээг хэрхэн байгуулах талаарх арга зүйн зөвлөгөөг өгч байна.

Түүнлчэн төслийн хэргэжилтийн хугацаанд малчин ажил олгогч гэрээт малчдаа нэг жилийн хугацаанд тогтвор суурьшилтай ажиллуулвал дахин малчин ажил олгогчийг дэмжих хөтөлбөрт хамруулах боломжтой юм.  

 

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО