Аймгийн Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуунаар ахлуулсан ажлын хэсэг төв суурин газрыг цахилгаанаар хангагч, Цахилгаан түгээх сүлжээ салбар, цахилгаан дамжуулах салбар ТӨХК, болон дулаанаар хангагч “Ган-Илч” ХХК, Дундговь-Ус ОНӨҮГ, Тэвшийн говь ХХК-ны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцад хяналт хийлээ. Дулаанаар хангагч байгууллагуудын уурын зуухуудаар орж засвар үйлчилгээ болоод байгууллага тус бүрийн гаргасан өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний биелэлтийг газар дээр үзэж танилцлаа.