Монгол Улсын Ерѳнхийлѳгчийн 2012 оны 158 дугаар зарлиг дор уламжлал болгон зохион байгуулдаг "Номын баярын ѳдѳр"-ийг тохиолдуулан аймгийн Тѳв номын сангаас "Нээлттэй ѳдѳрлѳг"-ийг зохион байгуулах гэж байна. Энэ үеэр номын сангийн үйл ажиллагаатай танилцах, мэдээлэл авах, хуучин, шинэ номын худалдаа, ном солилцоо, ном хандивлах, сэдэвчилсэн номын үзэсгэлэн, уншигчийн үнэмлэх үнэгүй нээлгэх, номын клубд бүртгүүлэх зэрэг олон олон үйл ажиллагаанд хамрагдах боломжтой.