Хүйтний улирлын цаг агаарын урьдчилсан төлвөөр агаарын температур 10 дугаар сард нийт нутгаар, 11, 12 дугаар сард нутгийн хойд хэсгээр, 2 дугаар сард нутгийн баруун хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар уур амьсгалын дунджаас 0.5-1.5 градус дулаан байх төлөвтэй. Хур тунадас 1-р сард нийт нутгаар, 2-р сард Эрдэнэдалай суманд уур амьсгалын дунджаас ахиу, 10-р сард нутгийн баруун хэсгээр, 11-р сард ихэнх нутгаар, 1-р сард Сайхан-Овоод, 2-р сард нутгйин зүүн хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад хугацаанд ихэнх нутгаар уур амьсгалын дунджийн орчим орох төлөвтэй байна. Дэлгэрэнгүй мэдээллийг http://dundgovi.tsag-agaar.gov.mn/forecast/season -ээс орж харна уу. УЦУОШ Төв