Монгол Улсын Ерѳнхийлѳгчийн 2012 оны 158 дугаар зарлиг дор уламжлал болгон зохион байгуулагддаг "Номын баярын ѳдѳр"-ийг тохиолдуулан аймгийн Тѳв номын сангаас "НОМЫН БАЯР - БИДНИЙ БАЯР" нээлттэй ѳдѳрлѳгийг амжилттай зохион байгууллаа. Ѳдѳрлѳгийн үеэр хуучин, шинэ номын худалдаа, солилцоо, шинэ номын үзэсгэлэн, зохиолчдын сэдэвчилсэн үзэсгэлэн, эссэ бичлэгийн уралдааны нээлт, ГНОТ, насанд хүрэгчдийн уншлагын танхим, хүүхдийн танхим үнэ тѳлбѳргүй карт нээж ард иргэдэд үйлчиллээ.
Бидний үйл ажиллагаанд Хүмүүнлэг сургуулийн нийгмийн ажилтан Н.Мөнхцэцэг, номын санч Д.Должин, "Номын анд" клубын сурагчид, ЭДЦС-ийн номын санч Хандмаа, Д.Доржсүрэн даргатай ТХДЖТ-ын бүжигчид, Соёрхол хамтлаг, жүжигчин Д.Очирпүрэв, "С.Буяннэмэх тэмдэгтэн" сурагчдын төлөөлөл оролцлоо.