Статистикийн хэлтсээс "Хүн ам, өрхий мэдээллийн сангийн баяжилт, шинэчлэлт-2018" сарын аяныг зохион байгуулж байна. Тус аяныг идэвхжүүлэх, нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны өрхийн жагсаалт бэлдэх зорилгоор судалгаанд сонгогдсон Эрдэнэдалай, Дэлгэрхангай, Өлзийт, Адаацаг сумдын багийн Засаг дарга нар, Сайнцагаан сумын багийн Засаг дарга нар ниймгмийн ажилтнуудыг хамруулан 8 сарын 24-ний өдөр сургалт зохион байгууллаа. Сургалтаар дээрх судалгааны түүвэр хийх талаар хэлтсийн дарга Б.Энхтуяа, ахлах мэргэжилтэн Т.Бямбасүрэн, мэргэжилтэн С.Доржханд нар мэдээлэл хийлээ.