Үндэсний монгол хэл, бичгийг сурах, сургах, түгээн дэлгэрүүлэх, сурч эзэмших явдлыг хөхүүлэн дэмжих, монгол бичгийг сэргээн хэрэглэх төрийн бодлогын хэрэгжилтийг идэвхжүүлэх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны "Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх тухай" зарлиг, Монгол улсын Засгийн газрын 2013 оны “ Монгол хэл бичгийн боловсролыг сайжруулах арга хэмжээний тухай” тогтоол, 2015 онд УИХ-аар баталсан “ Монгол хэлний тухай хууль”-ийн 3-р бүлгийн 7-ийн 2-т заасан 2025 оноос хос бичгээр төрийн албыг хөтлөх бэлтгэл ажлыг эрчимжүүлэх зорилго бүхий Төрийн албан хаагчдын дунд “Сорилго-I” арга хэмжээ 1154 төрийн албан хаагчийг хамруулан зохион байгуулж, дүн мэдээг байгууллага тус бүрт албан ёсоор хүргүүлсэн билээ.
“Сорилго-II” арга хэмжээг 2017 оны 11 сард зохион байгуулах тул байгууллага бүр мэргэжлийн багш нар болон монгол хэл бичгийг бие даан суралцсан иргэдээс сургалт, зөвлөгөө авч сорилго шалгалтад бэлтгэн ажиллахыг зөвлөж байна.
БОЛОВСРОЛ, СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР