Аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газраас Монголын өрхийн анагаах ухааны холбоо, Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран “Сүрьеэгүй аймаг” уулзалт хэлэлцүүлэг, “Өрхийн эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах” сургалтыг тус тус хийлээ.
Уулзалт хэлэлцүүлэгт аймгийн удирдлагууд болон Сайнцагаан сумын багийн Засаг дарга нар, Эрүүл мэндийн газар, аймгийн төвийн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн дарга нар нийт 30 хүн оролцсон юм.
Мөн “Өрхийн эмч нарыг чадавхжуулах нь” сургалтад Нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн диспансер, Сайнцагаан сумын эрүүл мэндийн төв, 2 өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар нийт 20 эмнэлгийн мэргэжилтэн тус тус хамрагдлаа.