Дулаан хангамж, орон сууцны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудын инженер техникийн ажилтнуудын хууль эрх зүй, дүрэм журам, стандартын талаарх мэдлэг, мэдээлэл бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ байгаль орчны менежмент, Эрчим хүчний хэмнэлт, Дулаан хангамж, орон сууцны ашиглалтын чиглэлээр илэрсэн зөрчил дутагдал, анхаарах асуудлууд сэдвээр аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлтэй хамтарсан сургалт зохион байгууллаа.