Төрийн хяналт-Иргэн таны төлөө сарын аяны хүрээнд “Хүүхдийн эрүүл мэнд – Аюулгүй байдал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт аймгийн төвийн зургаан сургуулийн нийгмийн ажилтан, эмч, долоон цэцэрлэгийн арга зүйч, Нэгдсэн эмнэлгийн сэтгэц болон өсвөр үеийн эмч, Эрүүл мэндийн газар, Боловсрол соёл урлагийн газар, Цагдаагийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын холбогдох мэргэжилтнүүд, эцэг эхийн төлөөлөл, Мэргэжлийн хяналтын газрын Боловсрол, эрүүл ахуй, эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчид оролцлоо.