Эрүүл мэндийн газраас сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд, нэгдсэн эмнэлгийн өвөлжилтийн бэлтгэл ажлын судалгаа, үнэлгээг хийн Эрүүл мэндийн яаманд хүргүүллээ. Өвөлжилтийн бэлтгэл ажилд эмнэлэг, эрүүл мэдийн төвүүдийн түргэн тусламжийн автомашины бүрэн бүтэн байдал хангагдсан бөгөөд зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн хангалт 80 хувьтай байна. Дээрх судалгаагаар Говь-Угтаал, Луус сумдын эрүүл мэндийн төвийн барилгад дээврийн засвар хийх, Адаацаг сумын эрүүл мэндийн төвийн барилгын дулааны шугамыг солих шаардлагатайг тогтоон Эрүүл мэндийн яаманд албан бичгээр хүсэлт тавилаа.