Нийгмийн эрүүл мэндийг дэмжих, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд залуучуудад эрүүл аж төрөх мэдлэг, зөв дадал төлөвшүүлэх зорилгоор "Тамхины эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл, тамхинаас гарах арга" сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтад Сайнцагаан сумын Эрдмийн далай цогцолбор сургуулийн 10 дугаар ангийн 5 бүлгийн 120 сурагчийг хамруулсан юм.