Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоол, 2017 оны 01 дүгээр албан даалгавар, аймгийн Засаг даргын 02 дугаар захирамжийг тус тус хэрэгжүүлэх, алба хаагчдын сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах, цэрэгжилч, жагсаалч байдлыг сайжруулах, хамт олны эерэг хандлагыг өрнүүлэх зорилгоор “Сахилга, хариуцлагын дээшлүүлэх сарын аян”-ыг зохион байгуулж байна. Тус аян 9 сарын 17-ноос 10 сарын 17-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.