"Эрүүл мэндийг дэмжих жил"-ийн хүрээнд Дундговь аймгийн Онцгой байдлын газраас Сайнцагаан сумын Эрүүл мэндийн төвийн "Дархлаажуулалтын кабинет"-ын засвар үйлчилгээг хийн, бүрэн тохижуулж өнөөдөр хүлээлгэн өглөө.
Тус кабинетад Сайнцагаан сумын төвийн таван баг, хөдөөгийн дөрвөн багийн 0-15 насны хүүхдүүд дархлаажуулалтад хамрагддаг бөгөөд жилд дунджаар 3200 гаруй хүүхдэд хүрч ажилладаг байна.
Онцгой байдлын газрын хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье!