Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн төвөөс залуучуудад гэр бүлийн боловсрол олгох, залуу гэр бүлд тулгамдсан бэрхшээлээ хамтран даван туулах, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, чөлөөт ярилцлага зохион байгуулах, санал санаачилгыг дэмжих зорилгоор “Гэр бүлийн болзоо” үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна.
Тус үйл ажиллагаанд 19-34 насны хосууд, залуу гэр бүлүүд оролцох боломжтой юм.
“Гэр бүлийн болзоо” 9 сарын 26-ны 19:00 цагт “Номин” лоунжид болно. Дэлгэрэнгүй мэдээллийг 88077159 утсаар лавлана уу.