Хууль зүй, дотоод хэргийн Сайдаас өгсөн чиглэлийн дагуу төв, орон нутгийн Шүүхийн шинжилгээний албадын автомашины парк шинэчлэлийн эхний ээлжийг амжилттай хийж гүйцэтгэлээ.
Энэхүү ажлын хүрээнд туулах чадвар сайтай, явуулын лабораторийн зориулалт бүхий “УАЗ-Фургон” маркийн автомашинуудыг энэ оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, алс хол, алслагдсан болон хүнд нөхцөлд ажиллаж байгаа Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Өмнөговь, Завхан, Увс, Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албадуудад хуваарилсан юм. Мөн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 4 ширхэг туулах чадвар сайтай, явуулын лабораторийн зориулалттай “УАЗ-Фургон” маркийн автомашиныг хүлээн авч, Дундговь, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албадуудад хувиарлаад байна.
Тус хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газар болон холбогдох албадад лабораторийн 2 ширхэг “Starex H1” маркийн автомашин, “Toyota Hiace” маркийн автомашинуудыг хүлээлгэн өгч албаны шуурхай бэлэн байдлыг хангалаа. Мөн аймаг, орон нутгийн дэмжлэгээр Булган аймгийн шүүхийн шинжилгээний алба болон Ховд аймгийн шүүхийн шинжилгээний алба тус бүр лабораторийн зориулалттай “Toyota Regius” маркийн автомашин худалдан авсан байна.
Үүнээс гадна МУ-ын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас дэвшүүлсэн “Шүүхийн шинжилгээний байгууллагын чадамжийг сайжруулах” зорилтот ажлын хүрээнд шүүхийн шинжилгээг цаг үед нь тааруулж шинэчлэх олон олон ажил хийж байгаагийн нэг хэсэг нь хүний биеийн биоматериалд буюу цус, шээс, үс, хумсанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис тодорхойлох 3 төрлийн “6530 QTOF шингэний хроматограф-масс спектрометр, 1290 HPLC өндөр мэдрэмжит шингэний хроматограф, 5977 загварын хийн хроматограф масс спектрометрийн аппарат болон гэрэл зургийг чанарын өндөр түвшинд боловсруулах “Fujifilm Frontier LP7700” маркийн шинэ тоног төхөөрөмжийг худалдан авч үйл ажиллагаандаа ашиглаж эхэлсэн.
Дээрх зорилтот ажлын хүрээнд БНСУ-ын Үндэсний шүүхийн шинжилгээний албаны эрдэмтэн сургагч нар тус хүрээлэнгийн болон ХСИС-ийн 21 шинжээчид “Шүүх дуу авиа, дүрс бичлэг-дүр зураг, биометрик, дижитал шинжилгээний тусгай мэргэжил” эзэмшүүлэх чиглэлээр сургалт хийж, гэрчилгээ олгожээ.
Түүнчлэн Эрүүл мэндийн яам, АШУҮИС-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр 38 шинжээч эмчийг 6 сарын богино хугацааны мэргэжил дээшлүүлэх түргэвчилсэн нарийн мэргэжлийн резидентурын сургалтад хамруулж байна.