Нийгмийн эрүүл мэндийг дэмжих, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, тамхи түүний хор хөнөөлөөс бие хүн, гэр бүл, албан байгууллагыг ангижруулах зорилгоор тамхигүй амьдралын төлөө хамтдаа сургалтыг Дундговь аймгийн Цагдаагийн газрын албан хаагчдад зохион байгууллаа. Тус сургалтад 50 албан хаагч оролцож, 3 албан хаагч тамхинаас татгалзах шийдвэр гаргасан үр дүнтэй ажил боллоо.