Дундговь аймгийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 2017 онд /оны үнээр/ нийт 8097.8 сая төгрөг болсон байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 12.0 хувиар буюу 864.7 сая төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Дээрх өсөлтөд цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамж үйлдвэрлэл өмнөх онтой харьцуулбал 24.3 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Мөн тухайн онд өмнөх онтой харьцуулбал боловсруулах аж үйлдвэрийн салбар 1.5 хувиар, уул уурхайн олборлох салбар 3 хувиар тус бүр өсчээ. 2017 оны байдлаар аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн 47.9 хувийг цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамж, 37.7 хувийг уул уурхайн олборлох аж үйлдвэр, 14.5 хувийг боловсруулах аж үйлдвэр тус тус эзэлж байна. Үйлдвэрийн салбарын бүтцийн өөрчлөлтийг сүүлийн 5 жилээр харууллаа.