Мэдээ, мэдээлэл

Хүн ам, Ажил эрхлэлт, Ажилгүйдлийн танилцуулга

Дундговь аймгийн хувьд 2017 оны жилийн эцсийн байдлаар нийт хүн ам 46383 болж өмнөх оноос 1.85 хувиар буюу 868 хүнээр өссөн. Нийт хүн амыг насны бүтцээр авч үзвэл 65.8 хувь буюу 30528 хүн хөдөлмөрийн насны хүн ам, 5.2 хувь буюу 2397 нь 65-аас дээш нас, 29.0 хувь буюу 13458 нь 15 хүртэлх насны хүүхэд байна.

Нийт хүн амын тоо өссөнтэй уялдан хөдөлмөрийн насны хүн ам 442 хүнээр буюу 1.5 хувиар өсчээ. Хөдөлмөрийн насны нийт хүн амын 49.7 хувь буюу 15178 нь эмэгтэйчүүд байгаа нь өнгөрсөн оноос 0.1 пунктээр өссөн харагдаж байна. Сумдаар авч үзвэл бүх сумын хөдөлмөрийн насны хүн амд эмэгтэйчүүдийн эзлэх хувь 50-с доош хувь байгаа бол Сайнцагаан суманд 53.0 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт байна.

Эдийн засгийн идэвхтэй хүн ам буюу ажиллах хүч нь нийт ажиллагчид болон ажилгүй иргэдийн дүнгээр тодорхойлогдоно. 2017 оны эцсийн байдлаар эдийн засгийн идэвхтэй хүн 23654 болж өмнөх оноос 6.8 хувиар өссөн байна. Энэ нийт хүн амын 51.0 хувийг бүрдүүлж байна.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО