Биеийн тамир, спортын газар, Байгаль орчин, аялал жуучлалын газар, Эрүүл мэндийн газар хамтран 9 сарын 22-ны өдөр "Идэвхитэй хөдөлгөөн Эрүүл мэнд-5" эко явган аяллыг Чагдаржавын талбайгаас эхлүүлж Зоогийн шанд хүртэл зохион байгууллаа.
Эко аялалд 20 гаруй Төрийн байгууллагын албан хаагчид оролцсоноос 11 баг тамирчид тэмцээн уралдаанд идэвх санаачилгатай оролцсон юм.
Уулын оргил булаалдах, хөгжилтэй буухиа, багийн асуулт хариулт, багийн ахлагч нарын дундах тэмцээн, багийн хөгжөөн дэмжигчдийн тэмцээн тус тус зохион байгуулагдаж багийн дүнгээр:
1-р байр: Цахилгаан түгээх шугам сүлжээ
2-р байр: Онцгой Байдлын Газар
3-р байр: МСҮТөв
4-р байр: ЭДЦСургууль
5-р байр: Мандал сургууль тус тус шалгарчээ.
Цахилгаан түгээх шугам сүлжээ ТӨХК шилжин явах цомын эзэн болж, ирэх жилийн явган аяллыг дээрх 3 байгууллагатай хамтран зохион байгуулах эрхтэй болсон байна.