Биеийн тамир, спортын газар, Монголын Үндэсний Сурын Холбоо, Дундговь аймгийн Үндэсний Сурын холбоо хамтран Говийн бүсийн аварга шалгаруулах Үндэсний сурын багийн харвааг есдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус тэмцээний багийн харваанд 4 Аймгийн 6 багийн 75 харваач, нээлттэй цуваа харваанд Улаанбаатар хот, 8 аймгийн 250 гаруй харваачид цэц мэргэнээ сорин өрсөлдсөн юм.
Тус харваанд Дархан мэргэн 2, Даяар дуурсах мэргэн 1, Даян мэргэн 1, Гарамгай мэргэн 1, Гоц мэргэн 6, Монгол улсын мэргэн 6, Аймгийн мэргэн 25, Спортын мастер 27, Зэрэг цолтой харваач 95, Залуу харваач 155 нийт 250 харваач цэц мэргэнээ сорин өрсөлджээ.
Багийн харваанд:
Тэргүүн байр: Дундговь аймгийн Ё.Батжаргал ахлагчтай баг харваачид
Дэд байр: Өмнөговь аймгийн Ж.Баттөмөр ахлагчтай баг харваачид
Гутгаар байр: Дорноговь аймгийн С.Цэцэнбилэг ахлагчтай баг харваачид
Цуваа харваанд:
Эрэгтэй
1- байр: С.Ариунбат
2-р байр: С.Болдхүү
3-р байр: Б.Энхбаатар
4-р байр: Б.Сосорням
5-р байр: П.Отгонсүрэн
Эмэгтэй
1-р байр: Б.Дуламсүрэн
2-р байр: Ч.Гандаваа
3-р байр: Б.Урангоо
4-р байр: Б.Бямбаа
5-р байр: Э.Сайханбилэг тус тус шалгарлаа.