Мэдээ, мэдээлэл

“НЭЭЛТТЭЙ МЭДЭЭЛЛИЙН ӨДӨРЛӨГ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь “Хууль зүйн салбарын нээлттэй бодлого”-ыг хэрэгжүүлэх, төрөөс иргэдэд үзүүлж буй үйлчилгээг ил тод хүртээмжтэй шуурхай хүргэх, иргэдийн санал бодлыг сонсож үйл ажиллагаандаа тусгах, шийдвэр гүйцэтгэх газрын үндсэн чиглэлийг иргэдэд сурталчлах, ил тод байдлыг хангах, чирэгдэлгүй үйлчлэх зорилгоор есдүгээр сарын 13-ны өдөр "Нээлттэй мэдээллийн өдөрлөг"-ийг амжилттай зохион байгууллаа.

Өдөрлөгөөр Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын үйл ажиллагааны  үндсэн чиглэлийн талаар тодорхой мэдээлэллийг өгч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гарын авлага, танилцуулга материалуудыг иргэдэд тараах, шинэчлэн батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон бусад хууль эрх зүйн талаар иргэдийн сонирхсон асуултаар нээлттэй ярилцаж, хариулт өгөх, байгууллагын үйл ажиллагааны чиглэлээр болон,шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар иргэдээс санал хүсэлтийг хүлээн авах, өр төлбөртэй эсэх  лавлагаа олгох зэрэг үйлчилгээг олон нийтэд үзүүлсэн юм.

 

 

 

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО