Мэдээ, мэдээлэл

“ОЛОН УЛСЫН АХМАДЫН БАЯРЫН ӨДӨР”-ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Олон улсын Ахмадын өдрийг 1990 оны 12 дугаар сарын 14-ний НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр тэмдэглэж эхэлсэн бөгөөд энэхүү өдөр нь ахмадуудад учирч буй хүндрэл, бэрхшээл болон тэдний нийгэмд оруулж буй хувь нэмрийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой юм.

Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь тус өдрийг тохиолдуулан есдүгээр сарын 21-ний өдөр байгууллагын байршилд ахмадуудаа хүлээн авлаа. Мөн ахмад настан Долгорын Дуламсүрэнгийн "Хөдөлмөр алдар"-ыг тэмдэглэн өнгөрүүллээ. 

Тус газрын нийт бие бүрэлдэхүүн ёслолын жагсаалаар жагсан ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлснээс гадна тухайн үед ажиллаж байсан ажлынх нь туршлагаас хуваалцаж, хүндрэл бэрхшээл, бахархалтай сайхан үеүүдийнх нь талаар дурсамж яриа өрнүүлэн, алба хаагчидтай санал бодлоо солилцсон билээ.
 
Ахмад настнуудын  зүгээс энэхүү арга хэмжээг зохион байгуулсан Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын удирдлага, хамт олон, ахмадын зөвлөлд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсэв.
 

 



 

 

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО