Тус хуралдаанаар аймгийн 2018-2019 оны хот суурин болон хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, холбогдох арга хэмжээг зохион байгуулах, цаг үеийн холбогдолтой асуудлыг шийдвэрлэх, хойшид авах арга хэмжээний талаар холбогдох албан тушаалтанд үүрэг чиглэл өглөө.
Мөн хуралд Мерси-кор ОУБ-аас төслийн менежер Б.Энхтуяа Гамшигт нэрвэгдсэн гадаад орнуудад туслах газар /OFDA/ын санхүүжилтээр “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2” төсөлд Дундговь аймаг хамрагдах болсонтой холбогдуулан төслийн танилцуулга хийсэн бөгөөд Засаг дарга О.Бат-Эрдэнэ төслийн багтай хамтарч ажиллах байгууллагын дарга нарыг томилон үүрэгжүүлсэн.