НҮБ-ын ерөнхий асамблей 1992 оноос эхэлж жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг олон улсын ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласан билээ. С.Буяннэмэхийн нэрэмжит аймгийн Төв номын сан ахмадын баярын өдрийг тохиолдуулан үе үеийн ахмад ажилчдаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Нийт ахмадууддаа баярын мэнд дэвшүүлж эрүүл энх, хамгийн сайн сайхныг хүсье. Та бүхэн минь урт наслаж, удаан жаргаарай.