Газрын харилцааны үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд ил тод нээлттэйгээр сурталчлах, таниулах, сумын газрын даамлын үйл ажиллагаанд дотоодын хяналт үнэлгээ хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангах зорилгоор батлагдсан удирдамжийн дагуу 09 дүгээр сарын 08-ны өдөр Луус суманд ажиллаж нийт 48 иргэнд, 09 дүгээр сарын 14-ний өдөр Эрдэнэдалай суманд ажиллаж 112 иргэнд кадастрын зураг, газрын хянан баталгаа гаргаж, зөвлөгөө мэдээлэл өгч, гарын авлага тараалаа.
Мөн тухайн сумдын Газрын даамлуудад дараах арга зүйн зөвлөмжийг өгч ажиллалаа. Үүнд:
- Шинээр үүссэн нэгж талбарын хувийн хэргийн бүрдүүлэлтийг сайжруулах
- Газар эзэмшигч иргэн, ААН, байгууллагын газар эзэмших гэрээг жил бүр дүгнэж, газрын төлбөрийг орон нутгийн орлогод төвлөрүүлэхэд анхаарч ажиллах
- Иргэн, ААН, байгууллагын эзэмшил, өмчлөлд олгогдож байгаа газрын жижүүрийн зургийг хөтлөх
- Газрын зах зээлийн үнийн мэдээг цахим биржид тогтмол оруулах
- Авилгын эсрэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу ашиг сонирхлын мэдэгдэх хуудсыг бөглөж хэвших зэрэг зөвлөмжийг өгч ажиллалаа.