Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан тус газраас гавьяаныхаа амралтад гарсан ахмад дайчдаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Уг арга хэмжээний үеэр Улсын нөөцийн салбарын даргаар ажиллаж байсан бэлтгэл хошууч С.Буджав, Д.Дорждавга нарын “Хөдөлмөрийн алдар”-ыг тэмдэглэн дурсгалын зүйл гардууллаа. “Хөдөлмөрийн алдар”-аа тэмдэглэж байгаа ахмад дайчид бие бүрэлдэхүүнд ажиллаж байх үеийн дурсамж яриа уулзалт хийн залуу хойч үедээ өөрсдийн мэдлэг туршлагаасаа хуваалцлан ажлын амжилтыг хүсэн ерөөлөө.
Баярын үеэр бэлтгэл хошууч Б.Төгс Батлан Хамгаалах Яамны сайдын тушаалаар “Ахмад дайчин” цол тэмдгээр энгэрээ мялаав.
Хүрэлцэн ирсэн нийт ахмадуудын дунд хөгжөөнт тоглоом зохион байгуулж Өсвөрийн морин хуурч сурагчид болон Онцгой байдлын газрын алба хаагчид ая дууны мэндчилгээ дэвшүүллээ. Нийт ахмадууддаа Эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!