"Бие биенээсээ суралцаж хөгжье" өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн говийн бүсийн чуулга уулзалтыг "Бүрдийн уянга" зусланд зохион байгууллаа.
Уулзалтад Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай аймгийн өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн 120 сурагч оролцож, тэднийг чадавхжуулах, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, бүлгэмийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, бие биенээсээ харилцан туршлага солилцох үйл ажиллагааг зохион байгуулсан юм.